2011 ОНЫ ЭЕШ-ЫН ЖУРАМД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД
1.9 ЭЕШ-ын сэдэв даалгаврыг БҮТ-ийн даалгаврын сангаас блупринтээр зохицуулан санамсаргүй түүвэрлэх аргаар сонгон тухайн хичээл тус бүрээр авах шалгалтын сэдвийг бэлтгэнэ.
2.1 ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2011 оны 2 дугаар сарын 7-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
2.5 Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой болно.
2.6 ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна.
3.4 ЭЕШ-ын хуваарийг БСШУ-ны сайд зарлах бөгөөд орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг явагдана.
3.8 ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байна.